Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар болон сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран тус аймгийн Алтай, Булган, Үенч, Цэцэг, Мөст сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдтэй 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дээрх сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэргийн тоон мэдээ, шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны эхний 11 сарын байдлаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дүгнэсэн байна. Мөн Алтай, Мөст сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн зарим бүтээлч ажлуудыг танилцуулж, 2020 онд хийх ажлынхаа бодлого, чиглэлийг тодорхойлжээ.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Дэвжээ-2” тэмцээнийг мөн үеэр зохион байгуулсан бөгөөд Мөст, Булган, Алтай сум эхний гурван байранд орсон байна.

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
165
Өчигдөр
142
7 хоногт
1712
Сүүлийн сард
8054
Сүүлийн жилд
81867
Нийт хандалт
196097