Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ДОРНОД АЙМАГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын удирдах болон гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Авлигатай тэмцэх газрын  мөрдөгчид хамрагдсан байна.

Зөвлөгөөнийг Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар удирдан явуулж, энэ оны 11 дүгээр сарын байдлаар тус газрын хяналтанд шалгагдсан авлига, албан тушаал, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийжээ.

Мөн шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чанар, үр дүн, шүүхээс хэрэг буцах болсон шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, хэрэг бүртгэлтийн хэргийн 52 хувийг эзэлж буй мал хулгайлах гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг өгсөн байна.

Хамтарсан зөвлөгөөнөөс “Хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх”, мөн “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх” 1 сарын хугацаатай нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлэж, уг арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.

                                                                                 ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
164
Өчигдөр
142
7 хоногт
1711
Сүүлийн сард
8053
Сүүлийн жилд
81866
Нийт хандалт
196096