Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийнхээ Хайрхан хөгжлийн төвд зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, орлогч прокурор Б.Чинбат, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах болон хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар, тус газрын 1, 2 дугаар хэлтсийн дарга, мөрдөгчид оролцсон байна.

Тус прокурорын газраас “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих ажлын шалгуур үзүүлэлт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд цаашид анхаарах асуудал”, “Залилах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх аяны явц, байдал, үр дүн”-гийн талаар танилцуулж хэлэлцүүлснээс гадна “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа”, “Мөрдөн байцаалтын хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд эрүүдэн шүүх аливаа хэлбэрийг гаргахгүй байх, хүний эрхийг хангаж ажиллах талаар мэдээлэл хийжээ.

Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журмыг бүрэн хэрэгжүүлэх, мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад гаргасан алдаа зөрчил, хүндрэл бэрхшээл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцож, удирдлагын зүгээс зохион байгуулалтын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.  

Хамтарсан зөвлөгөөний дараа байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, прокурор, мөрдөгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн багийн ажиллагааг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.

                                                                        ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
165
Өчигдөр
142
7 хоногт
1712
Сүүлийн сард
8054
Сүүлийн жилд
81867
Нийт хандалт
196097