Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ЭРҮҮГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав. Хуралд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, удирдлагууд болон мэргэжилтэн, алба хаагчид, Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд эрдэмтэн, багш, оюутнууд оролцжээ.

Уг хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн сургагч багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, прокурор Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, гарц” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Мөн Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор,  Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр хурлаас дэвшүүлж буй санал дүгнэлтийн талаар болон хяналтын ажлын холбогдох заавар, журам, чиглэлийн талаар танилцуулжээ.

Хурлаар хэлэлцэгдсэн эрдэм шинжилгээний илтгэлүүд болон оролцогчдоос гаргасан санал, шүүмжлэлийг дүгнэн “хуулийн хэрэгжилтийг нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, мөн мэргэжлийн байгууллагатай хамтран хорих, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн хүмүүст сургалт зохион байгуулах үйл ажиллагааг өргөтгөх, нийтэд тустай ажил хийлгэх журмыг шинэчлэх” зэрэг асуудлаар зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
152
Өчигдөр
142
7 хоногт
1699
Сүүлийн сард
8041
Сүүлийн жилд
81854
Нийт хандалт
196084