Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ШАЛГАЛТЫН МӨРӨӨР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Дорноговь аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас авсан албадлагын арга хэмжээний хууль зүйн үндэслэл”-ийг энэ оны эхний 9 сарын байдлаар шалгажээ.

Шалгалтын мөрөөр тус прокурорын газар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 14 сумдын Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүдэд, 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Албадлагын арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг шалгасан шалгалтын дүн, цаашид анхаарах асуудал”, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын хэрэгжилт” сэдвээр  танхимын болон онлайн сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

                                                                       ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
158
Өчигдөр
142
7 хоногт
1705
Сүүлийн сард
8047
Сүүлийн жилд
81860
Нийт хандалт
196090