Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ МӨРДӨГЧ НАРТ ЦАХИМ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас алба хаагчдыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэрэг бүртгэх албаны төв, орон нутаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн 39 нэгжийн тасгийн дарга болон ахлах мөрдөгч, мөрдөгч зэрэг нийт 185 алба хаагчийг хамруулан цахим сургалт зохион байгуулсан байна.

Энэхүү сургалтын үеэр Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Б.Батнасан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нараас гаргаж байгаа алдаа зөрчил, анхаарах асуудал, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох, иргэний хариуцагчаар татах, өмгөөлөгчөөр хангах, мэдүүлэг авах, үзлэг хийх, шинжээч томилох ажиллагаануудыг хуульд заасны дагуу явуулах, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгчдөөс үндэслэлтэй санал хэрхэн гаргах зэрэг асуудлаар сургалт хийжээ. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
152
Өчигдөр
142
7 хоногт
1699
Сүүлийн сард
8041
Сүүлийн жилд
81854
Нийт хандалт
196084