
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв 5-10 жил хүртэл хугацаагаар ажиллаж байгаа Аймаг, Тээвэр, дүүргийн прокурорын газрын нийт 19 хяналтын прокуроруудыг хамруулсан “Прокурорын үргэлжилсэн шатны сургалт”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Нийт 32 цагийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд прокурорын салбар эрх зүйн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, тодорхой төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтыг болон шүүн таслах үйл ажиллагаанд оролцох ур чадварыг сайжруулах чиглэлийн сургалтуудыг явуулсан байна.
Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Дотоод хэргийн их сургууль, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зочин багш нар тэнхимийн, дадлагын, тохиолдол шинжлэн судлах, багаар ажиллах, даалгавар гүйцэтгэх, дүрд хувирах зэрэг арга зүйг ашиглан сонирхолтой хэлбэрээр сургалтыг удирдан явуулжээ.
Сургалтанд хамрагдсан прокурорууд “Прокурорын үргэлжилсэн шатны сургалт”-ын гэрчилгээг гардан авсан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
СУРГАЛТЫН ТӨВ