Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ

Дорноговь аймгийн Хилийн 0129 дүгээр анги, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэ суманд зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнд Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч болон Замын-Үүд сум дахь сум дундын ерөнхий прокурор оролцож прокурорын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар хяналт тавьж ажилласан зөрчлийн гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийн талаархи тоон үзүүлэлт, Хилийн ангиудаас шалгасан зөрчлийн гомдол, мэдээлэл, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийн тоон мэдээ, прокуророос эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчилсөн байдал, хууль, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийжээ.

Мөн аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, аймаг, сум дундын прокурорын газраас хилийн ангиудад хууль тогтоомж, заавар, журмын талаар сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал оруулж батлуулан, Хилийн 0129, 0108 дугаар ангийн захирагч нартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан байна.

Дээрх зөвлөгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга, Цагдаа, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,  Онцгой байдлын газар, Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн салбар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хилийн тагнуулын газар, Хилийн 0168, 0108 дугаар ангийн захирагч, удирдлагууд болон Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл сумдын Засаг дарга, албан хаагч, иргэдийн төлөөлөл зэрэг 40 гаруй хүн оролцжээ.                                

 ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
152
Өчигдөр
142
7 хоногт
1699
Сүүлийн сард
8041
Сүүлийн жилд
81854
Нийт хандалт
196084