Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлтэнд тавих прокурорын хяналтыг сайжруулах, харьяа эрх бүхий байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтэнд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын хэрэгжилтийн хүрээнд хийсэн шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчлийг  танилцуулж, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгчээ.

Мөн хяналтын прокурор Э.Нэргүй тус аймагт 2019 оны эхний 11 дүгээр сарын байдлаар явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар мэдээлэл өгч, сургалт хийснээс гадна эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг  дээшлүүлэх зорилгоор “Алтан хонх” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцогчдыг шагнаж урамшуулсан байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
164
Өчигдөр
142
7 хоногт
1711
Сүүлийн сард
8053
Сүүлийн жилд
81866
Нийт хандалт
196096