
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар “Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний дагуу болзошгүй үед ажиллах бэлтгэл сургуулилтыг тус сум дахь Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явуулжээ. Бэлтгэл сургуулилтын үеэр гэнэтийн аюулын дохио зарлан, Онцгой байдлын хэлтсийн 101 утсаар дуудлага өгсөн бөгөөд тус хэлтсийн салаан захирагч, дэслэгч Н.Жалбуу ахлагчтай гал сөнөөгч, авран хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй баг 4 минутын дотор шуурхай ирж, хамтарсан бэлтгэл сургуулилтыг хийж гүйцэтгэсэн байна.
Мөн гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлыг хангах талаар болон болзошгүй аюул, гамшиг тохиолдсон үед өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгууллагын баримт бичгийг хэрхэн хамгаалах талаар онол, практикийн сургалт хийжээ.
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР