
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
СУРАГЧДЫН ДУНД “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
11-28
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулжээ.
Дэвжээ тэмцээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумдын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 10 баг оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт, гар бүтээл зэрэг төрлүүдээр авхаалж самбаагаа сорьсон байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР