Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд тус газрын прокурорууд болон Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нар оролцсоноос гадна Мандал, Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, цагдаагийн хэлтсийн мөрдөгч нар онлайнаар холбогдон оролцжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батзориг “Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан байдлыг 2018, 2019 оны эхний 10 сарын байдлаар судалсан судалгааны дүн, анхаарах асуудал”, мөн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг “Шүүхээр хэлэлцэгдсэн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах нь”, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр “Нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын баталсан журам, зааврыг чанд баримтлах нь” гэсэн сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж, мэдээлэл хийсэн байна.  

Мөн зөвлөгөөнд оролцогчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэглэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн зөв тогтоох, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгоход анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
158
Өчигдөр
142
7 хоногт
1705
Сүүлийн сард
8047
Сүүлийн жилд
81860
Нийт хандалт
196090