Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 14-ний өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн прокурорын газруудад зохион байгуулжээ.

Сургалтыг тус төвийн дарга М.Гантулга, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, сургагч багш Н.Мөнхцэцэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, сургагч багш Н.Алтантүлхүүр нар удирдан явуулсан бөгөөд мэтгэлцээний тухай ойлголт, улсын яллагч шүүх хуралдаанд бэлтгэх, мэдүүлэг авах буюу асуулт тавих тактик, эсэргүүцсэн санал гаргах, мэдүүлгээс бусад нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд прокурор оролцох нь, улсын яллагчийн илтгэх ур чадвар зэрэг сэдвээр хичээл заасан байна.

Дээрх сургалт нь  прокуроруудад мэтгэлцээний талаарх шинэ мэдлэг олгож, улсын яллагчийн ур чадварыг нь нэмэгдүүлэх, эрүүгийн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаан дахь чадварыг сайжруулах зорилготой юм.

Мөн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Цагдаагийн газрын нийт мөрдөгч нарт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын үзэл баримтлал, тодорхой төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах аргачлалын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

СУРГАЛТЫН ТӨВ

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
158
Өчигдөр
142
7 хоногт
1705
Сүүлийн сард
8047
Сүүлийн жилд
81860
Нийт хандалт
196090