Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Хөвсгөл аймгийн прокурорын газраас санаачлан  “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна.

Тус зөвлөгөөнд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Авто тээврийн төв зэрэг байгууллагууд оролцжээ.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх “Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн бодлого зорилт, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар” мэдээлэл хийж, хяналтын прокурор Ч.Батзориг “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, анхаарах асуудал”, хяналтын прокурор М.Ариунцэцэг “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын тоон мэдээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл, анхаарах асуудал”, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азжаргал “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил, хүндрэл бэрхшээл” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.  

Зөвлөгөөнөөс Хөвсгөл аймгийн хуулийн байгууллагууд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар “Зөвлөмж” гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
158
Өчигдөр
142
7 хоногт
1705
Сүүлийн сард
8047
Сүүлийн жилд
81860
Нийт хандалт
196090