Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЗУРАГТ ХУУДАС ГАРГАЖЭЭ

Тээврийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран “Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоцгооё”, “Нийтийн тээврийн жолооч таны анхааралд”, “Галт тэргээр зорчигч таны анхааралд” гэсэн зурагт хуудсыг бэлтгэн гаргаж, галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудад хүргүүлжээ. 

Энэхүү зурагт хуудсыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, төмөр зам болон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчилд иргэдийг өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор гаргасан байна. 

 

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
158
Өчигдөр
142
7 хоногт
1705
Сүүлийн сард
8047
Сүүлийн жилд
81860
Нийт хандалт
196090