Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
НИЙСЛЭЛИЙН 38 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР “ӨСВӨРИЙН ХУУЛЬЧИД” БАГ БАЙГУУЛАГДЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн сурагчдыг нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх дадал, хандлагатай болгох зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуультай хамтран “Өсвөрийн хуульчид” багийг бүрдүүлж, тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү ажлын хүрээнд сурагчдын өвлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим тоглоомын газарт хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар захидал бичиж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудад хүргүүлжээ.

Мөн гэр бүлийн орчинд хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох болон өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар уриалга гаргаж эцэг эхчүүдэд хүргүүлсэн байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472