Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс төрийн байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн газрын төв, орон нутаг дахь газар, хэлтсийн албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудал” сэдвээр, хяналтын прокурор Б.Чинзориг мөн сарын 17-ны өдөр  Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Богдхан уул тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хан-Хэнтийн уулсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт 200 орчим эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналтын аргачилсан зааварт орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус хийсэн байна.

Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох, гаргуулах, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хангах талаар эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472