Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЭЗЭНГҮЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ, ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 3 УДААГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүрэг чиглэл, зорилтыг хангаж ажиллах, хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор Дорнод аймгийн прокурорын газраас 2019 онд 3 удаагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус аймгийн хэмжээн дэх эзэнгүй хэрэг бүртгэлтийн хэргийг илрүүлэх, эзэн холбогдогч нь тодорхой хэрэг бүртгэлтийн хэргүүдийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1 сарын хугацаатай “Шийдвэрлэлт-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт хэрэг бүртгэлтийн хэргийн 29,3 хувийг нь хянаж шийдвэрлэсэн үр дүн гарсан байна.

Мөн “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх” нэгдсэн аяныг хагас, бүтэн жилээр 2 удаа зохион байгуулж, энэ онд нийт мөрдөн байцаалт явуулсан хэргийн 51,1 хувийг хялбаршуулсан журмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн үр дүнд хүрчээ.

“Шийдвэрлэлт-2” нэгдсэн арга хэмжээнд тус прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбат, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болорбат, “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх” нэгдсэн аянд хяналтын прокурор Ц.Лхамсүрэн,  Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Галбадрах нар  идэвхи, санаачлагатай оролцож, хамт олноо манлайлан “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.  

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472