Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ОНЦГОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАХ БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газар нь гал түймэр, газар хөдлөлт, үер зэрэг онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй үед ажилтан, албан хаагчийн бэлэн байдлыг ханган ажиллах зорилгоор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 66 дугаар ангитай хамтран бэлтгэл сургуулилт хийлээ.

Дээрх сургуулилтыг Салааны захирагч, дэслэгч Г.Баярсайхан, Аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Ж.Өнөмөнх, дэслэгч М.Мөнгөнбилэг, Гал унтраах авто машины жолооч, дэд ахлагч З.Хүрэлбаатар, дэд ахлагч О.Төрболд, аврагч гал сөнөөгч, ахлагч М.Төлей, Н.Чанарав, Д.Баттогтох, Б.Буяндэлгэр нар гал унтраах машин, техник хэрэгслийг ашиглан зохион байгуулсан байна.  

Мөн гал унтраах багаж, техник хэрэгсэл, бэртэж гэмтсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах, аюулыг багасгах талаар сургалт хийж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох бусад дүрэм, норм, стандартуудыг танилцуулжээ. 

ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
25
Өчигдөр
183
7 хоногт
1259
Сүүлийн сард
5831
Сүүлийн жилд
77372
Нийт хандалт
204473