Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвөөс “Мөнгө угаах гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын баталсан хөтөлбөрийн дагуу  2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газар, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокуроруудад зохион байгууллаа.

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн сургагч багш, ахлах прокурор Б.Өнөрмаа, Тагнуулын Ерөнхий газрын ажилтан Н.Хайдав нар Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик”, ”Мөнгө угаах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх нь”, ”Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж, онцлог, Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэг, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлог, санхүүгийн дүн шинжилгээ хийж буй өнөөгийн байдал, анхаарах асуудал”, ”Мөнгө угаах болон эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахад асуудал” зэрэг сэдвүүдээр сургалтыг явуулсан байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

СУРГАЛТЫН ТӨВ

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
26
Өчигдөр
183
7 хоногт
1260
Сүүлийн сард
5832
Сүүлийн жилд
77373
Нийт хандалт
204474