Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өдөр тутамд хийж гүйцэтгэж буй эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Гадаадын иргэн, харьяатын Зүүн бүс дэх газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб, Нийгмийн даатгалын хэлтэс, Хилийн 0198, 0306 дугаар анги, Статистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Автотээврийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тагнуулын газар, Тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн дархан цаазат газрын захиргаа, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа, Мал эмнэлэгийн газар, Хэрлэн сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл зэрэг нийт 23 байгууллагын албан тушаалтнууд оролцсон байна.

Зөвлөгөөнөөр Дорнод аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  тавих хяналтын ажлын чиглэлээр 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын чанар үр дүнг танилцуулж, 2020 онд эрх бүхий байгууллага бүр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах зорилт дэвшүүлж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.

Цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгуулагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, сургалтыг тогтмол зохион байгуулах замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэхээр  болсон байна.

 

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472