Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
12 ЖИЛИЙН ӨМНӨ ГАРСАН ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ИЛРҮҮЛЖ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны аркны ойролцоо 30  орчим насны эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан байна.

Дээрх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн хүн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сард эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг татаж хянах явцдаа уг хэрэгт зарим гэрчээс мэдүүлэг аваагүй байсныг илрүүлж, дутуу ажиллагааг явуулах даалгаврыг мөрдөгчид өгч шалгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны үр дүнд урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй С.О гэгч нь дээрх “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, тус дүүргийн прокурорын газраас энэ оны 9 дүгээр сард хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472