Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХИЛИЙН 0168 ДУГААР АНГИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорноговь аймгийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвөөс алслагдсан Хатанбулаг суманд байрлах Хилийн 0168 дугаар ангийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт “Зөрчлийн тухай хуулийн талаарх ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр, тэмдэглэл үйлдэх аргачлал, мэдүүлэг авах журам” сэдэвт онол, практикийн сургалт хийсэн байна.

Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ. 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
30
Өчигдөр
183
7 хоногт
1264
Сүүлийн сард
5836
Сүүлийн жилд
77377
Нийт хандалт
204478