Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 2019 ОНЫ АЖЛАА ДҮГНЭН ХЭЛЭЛЦЖЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тайлангийн хурлаа хийж, ажлаа  дүгнэн хэлэлцжээ.

Мөн үеэр 2019 онд бусдыгаа манлайлан, ажлын үр дүн гаргаж ажилласан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Гантулгабат, Т.Мөнх-Амгалан, Г.Цэрэнжамц, П.Даваасүрэн, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Сувданчимэг, туслах ажилтан Б.Оргилболд, Б.Эрдэнэбаяр, Э.Мөнхсаруул, бичиг хүргэгч Б.Бат-Эрдэнэ нарыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.  

Түүнчлэн тус дүүргийн прокурорын газраас мөрдөн байцаалтын хугацаа сунган удааширсан хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулсан уралдаанд идэвхи, санаачлагатай оролцож хамгийн олон хэрэг шийдвэрлэсэн ахлах прокурор П.Бадамгарав ахлагчтай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтэс хариуцсан хяналтын прокуроруудыг шагнаж урамшуулсан байна.  

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472