Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газар 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийж, ажлаа дүгнэн, хэлэлцлээ.

Тайлангийн хуралд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч, ахлах прокурор, Тамгын хэлтсийн дарга нар хяналт тус бүрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд прокурор, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаар мэдээлэл хийж, прокурор, туслах ажилтан, захиргаа үйлчилгээний ажилтнуудаас гаргасан санал, хүсэлтийг хэлэлцсэн байна.

Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяа дээд шатны прокурорын газраас ирүүлсэн үүрэг даалгавар, мэдээллийн мөрөөр 2020 онд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг нийт прокурор, ажилтнуудад үүрэг болгож, 2019 онд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж бусдыгаа манлайлсан зарим прокурор, ажилтнуудыг шагнаж урамшуулжээ. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472