Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“МАНСУУРАХ” ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУДЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон тус дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, тасгийн дарга, эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан сургалт, зөвлөгөөнийг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулжээ.

Хамтарсан сургалт, зөвлөгөөнөөр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу “Мансуурах” зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлуудын талаар сургалт хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын дэд хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг оролцон санал солилцсон байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэгийг сайжруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийг зөрчихгүй байх, прокурор болон эрх бүхий албан тушаалтнууд  хууль хэрэглээний нэг мөр ойлголттой болох, иргэдээс ирүүлж буй зөрчлийн талаархи дуудлага мэдээллийг бусад төрлийн гомдол, мэдээллээс хэрхэн зөв ялган хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэх талаар хэлэлцжээ.

Зөвлөгөөний үр дүнд аливаа гомдол, мэдээллийг хэрхэн ялган хүлээн авах талаар дүүргийн Цагдаагийн газарт чиглэл хүргүүлж, мөн Цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд зөрчлийн холбогдогчийг эрэн сурвалжлах өгөгдөл мэдээллийг шинээр бий болгох саналыг Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэхээр болсон байна. 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

 

Санал асуулга