Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өвөрхангай аймгийн прокурорын газар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, аймгийн Мал эмнэлгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Автотээврийн төвийн нийт 47 улсын байцаагч хамрагджээ.

Мөн зөвлөгөөний үеэр улсын байцаагчдын хяналт шалгалтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хяналтын ажилд учирч буй хүндрэл бэрхшээл, мэдүүлэг авах ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга