Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шинэчлэн батлагдсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуульд өмнө үйлчилж байсан хуулиас зарчмын шинэ өөрчлөлт, зохицуулалтууд орсонтой холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс тус газрын болон Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг зохион байгуулж явуулсан ба Улсын Ерөнхий Прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд танхимын сургалтаар, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн болон сум дундын прокурор, ажилтнууд цахим хэлбэрээр хамрагдсан байна. 

СУРГАЛТЫН ТӨВ

Санал асуулга