Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ, ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗЛАА

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы өгсөн үүргийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00-12:30 цагийн хооронд Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокурорууд болон аймаг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх явц байдалтай танилцах ажлыг улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгууллаа. 

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Нийслэлийн прокурорын газарт, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл Чингэлтэй дүүргийн прокурорын газарт, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баянжаргал Сүхбаатар дүүргийн прокурорын газарт, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар Тээврийн прокурорын газарт,  Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Оюундэлгэр Багануур дүүргийн прокурорын газарт, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог Хан-Уул дүүргийн прокурорын газарт, Мониторингийн хэлтсийн дарга Б.Бат-Орших Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Булганцэцэг Баянзүрх дүүргийн прокурорын газарт,  Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр Баянгол дүүргийн прокурорын газарт, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа Налайх-Багахангай дүүргийн прокурорын газарт тус тус ажилласан бол орон нутагт аймаг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд танилцах ажлыг хариуцан хийсэн юм.

Танилцах ажил хариуцсан прокурорууд нийт 90 орчим иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шуурхай шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

 

Санал асуулга