Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ШИНЭ ПРОКУРОРУУДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Хэнтий аймгийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Мандахын Нарантуяа, мөн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Мягмардоржийн Мэндбаяр нарын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.  

Тангараг өргөх ёслолын ажиллагааг ахлах прокурор Д.Отгонтуяа удирдан явуулсан бөгөөд нийт прокурор, ажилтнууд оролцож шинэ прокуроруудын  цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсч баяр хүргэлээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга