Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ГАРСАН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ, ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт 2019 онд голчлон үйлдэгдсэн бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчлийн хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалж, дүгнэн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлжээ.

Тус прокурорын газар нь 2019 онд нийт 656 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан бөгөөд үүнээс 24 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчлийн хэрэг эзэлж байгаа бөгөөд шийдвэрлэлтээр нь судлахад 95 буюу 60 хувийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж, 46 буюу 30 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 буюу 4 хувийг хэрэгсэхгүй болгож, 3 буюу 1.9 хувийг Зөрчлийн тухай хуулийн бусад зүйл хэсгээр шийтгэл оногдуулж, 3 буюу 1.9 хувийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. 

Дээрх зөрчилд нийт 131 хүн шийтгүүлсэн ба дийлэнх хувь нь 30-50 насны, бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна. Мөн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчлийн хэрэг үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах зөвлөлд хүргүүлсэн танилцуулгадаа 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийг буруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор цогц арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар тодорхой саналуудыг тусгасан байна.  

НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга