Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ПРОКУРОР, АЖИЛТНУУД НЭГДЭН “PRO LINE” КЛУБ БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудаас санаачлан сайн дурын үндсэн дээр нэгдэн “Pro-line” нэртэй клуб байгуулж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдөр тус клубээс Монгол Улсын Их сургуулийн багш Т.Золбоог урьж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг хэрхэн хэрэглэх, хуулийн үзэл баримтлал, онолын суурь асуудлууд” сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Уг клубт өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхолтой хүн бүхэн хамрагдах боломжтой юм.  

 

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

  

Санал асуулга