Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар Хөвсгөл аймгийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Баянмөнхийн Наранмөнх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Мальшбайн Берикбол нарын прокурорын тангараг ёслолын ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр болов. 

Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ч.Бямбажаргал удирдан явуулсан ба аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон Шийдвэр гүйцэтгэх алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнууд урилгаар оролцлоо.

Шинээр томилогдсон прокуроруудад ахмад прокурор Б.Түмэндэмбэрэл, Д.Оюунбилэг нар баяр хүргэж, албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж, ажлын өндөр амжилт хүсэв.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга