Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ТОРГОХ БОЛОН НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

 Дархан-Уул аймгийн прокурорын газар 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэлтийн байдлын талаар хэлэлцэж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад гарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар шийдвэр гүйцэтгэгч нартай санал солилцон, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.

Хамтарсан ажил хэргийн  уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу прокурор, шийдвэр гүйцэтгэгч нар хамтран 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан дээрх төрлийн ялууд болон зөрчлийн торгох шийтгэлийн талаарх үндсэн ойлголт, хуулийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэл өгчээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга