Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ШИНЭ ПРОКУРОР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Баянхонгор аймгийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон  Төхөөнийн Баянмөнхийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр  тус газарт зохион байгууллаа.

 Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Билэгсайхан  ёслолын ажиллагааг удирдан явуулж, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын газар зэрэг хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, прокурор, ажилтнууд оролцож шинэ томилогдсон прокурорт ажлын амжилт хүслээ.     

БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга