Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 90 ЖИЛИЙН ОЙН ЛОГО, “ПРОКУРОР-90 ЖИЛ” ХҮНДЭТ ТЭМДЭГИЙН ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан ойн лого болон “Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн загвар шалгаруулах уралдааныг олон нийтэд зарласан.

Уралдаанд нийт 23 оролцогч бүтээлээ ирүүлсэн бөгөөд цогцоор нь шалгаруулах боломжтой бүтээл байгаагүй тул “Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн загвар 1, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн логоны загвар 2-ыг тус тус шалгарууллаа.

“Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн шилдэг загвараар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат, Т.Мөнх-Амгалан нарын хамтын бүтээл шалгарч 1.000.000 төгрөгөөр,

Прокурорын байгууллагын 90 жилийн ойн логоны шилдэг загвараар график дизайнер Б.Одбаатар, Л.Мөнхсоёл нарын бүтээл шалгарч тус бүр 500.000 төгрөгөөр шагнуулахаар болсон байна.

Уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдод талархал илэрхийлье. 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга