Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОРУУДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Дундговь аймгийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон М.Үрэлцэцэг, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон М.Оюунбат нарын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр тус газарт болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу ёслолын ажиллагааг ахлах прокурор Д.Баянмөнх удирдан явуулж, шинээр томилогдсон прокуроруудад аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм баяр хүргэж, албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж,  дурсгалын зүйл гардуулсан байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Энх-Амгалан овогтой Баянзулын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуужээ. Тангараг өргөх ёслолын ажиллагааг хяналтын прокурор Б.Сансарбаяр удирдан зохион байгуулж орон нутгийн захиргаа, нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл болон хууль, хяналтын байгууллагын удирдлага оролцон тангараг өргөсөн прокурорт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан  хяналтын прокуророор томилогдсон Нямдэлэгийн Өнөрбаярын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус газарт боллоо. 

Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Баасандорж  ёслолын ажиллагааг удирдан явуулж, тус прокурорын газрын прокурор, алба хаагчид оролцон ажлын амжилт хүссэн байна. 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Цэрэнпилжээ овогтой Цэрэнбалжирын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ оны 2 дугаар сарын 03ы өдөр тус дүүргийн прокурорын газарт зохион байгуулагдлаа. Тангараг өргөх  ёслолын  ажиллагаанд тус дүүргийн  прокурорын газрын хамт олон оролцсон бөгөөд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ж.Цэцэгмаа үйл ажиллагааг удирдан явуулсан байна. 

Шинээр томилогдсон прокурор Ц.Цэрэнбалжирт хамт олны зүгээс баяр хүргэн, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар ажиллан, албан үүргээ нэр төртэй биелүүлэхийг захиж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардууллаа.

 

Санал асуулга