Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ЗАЛИЛАХ” ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулсан Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллагын удирдлагуудын хамтарсан шуурхай зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газраас “Залилах” гэмт хэрэг үйлдэгдэж буй нийтлэг арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон энэ төрлийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг 2018, 2019 оны байдлаар харьцуулсан дүн мэдээний талаар мэдээлэл хийжээ.  

Мөн тухайн байгууллагын удирдлагуудад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ нэг мөр хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг ажилтнууддаа мэдээлэх, сурталчлах ажлыг идэвхитэй өрнүүлж ажиллахыг уриалсан байна.           

БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга