Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хан-Уул дүүргийн прокурорын газарт 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд ёслолын үйл ажиллагааг удирдан явуулсан байна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тангараг өргөсөн туслах ажилтан С.Бичинхүү, Э.Чанцалням, Б.Очгэрэл, Г.Ундрах, Г.Ган-Эрдэнэ, дүүргийн ерөнхий прокурорын туслах ажилтан Г.Тамир, нягтлан бодогч Ш.Одонням нарт хамт олны зүгээс баяр хүргэн, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар ажиллан, албан үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардууллаа. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас төрийн албаны шалгалт өгч тэнцсэн туслах ажилтнуудын  Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Тангарагийн үйл ажиллагаанд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд оролцож, Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн туслах ажилтнуудад баяр хүргэж, дурсгалтын зүйл гардуулжээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн Говьсүмбэр аймгийн прокурорын газрын туслах ажилтан М.Сумъяагийн Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр тус газарт зохион байгууллаа.  Тангараг өргөх ёслолын ажиллагааг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг удирдан явуулсан бөгөөд туслах ажилтан М.Сумъяад хамт олноос нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

 

Санал асуулга