Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророос дүүргийн прокурорын газруудад өгсөн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/01 дугаартай албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн удирдлагуудтай хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнөөр өмнөх оны үлдэгдэл мөрдөн байцаалт явуулж байгаа болон түдгэлзүүлсэн хэрэг нэг бүрийг хэлэлцэж, шуурхай шалгаж шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг тодорхой хугацааны дараа эргэж тооцохоор болсон байна. Тус прокурорын газар нь өмнөх оны үлдэгдэл мөрдөн байцаалтын 71 хэргээс 56,3 хувийг нь эцэслэн шийдвэрлэжээ. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

Санал асуулга