Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгч, аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нартай хамтарсан уулзалт зөвлөгөөнийг  2020 оны 1 дүгээр сарын 29ий өдөр зохион байгуулжээ.

Уулзалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцсоны зэрэгцээ 2019 оны ажлаа дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 

ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга