Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ШИНЭ ПРОКУРОР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төв аймгийн прокурорын газарт Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон А.Азжаргалын “Прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Хэрлэнчимэг удирдан явуулж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайван тангараг өргөсөн прокурор А.Азжаргалд баяр хүргэж, албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж,  дурсгалын зүйл гардуулсан байна.

Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, аймгийн Шүүх шинжилгээний албаны дарга, ахмад н.Сэр-Од нар оролцон баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга