Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улсын Ерөнхий Прокурорын газрын зарим ажилтнуудын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.02.12/ боллоо. 

Тус газрын эдийн засагч-референт Д.Занданхүү, дотоод аудитор Э.Нарантуяа, туслах ажилтан Г.Ариунзул, А.Ариунтуяа, Б.Болортуяа, Б.Мандухай, референт Ч.Ганболд, операторч-мэргэжилтэн Б.Үүрийнтуяа нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав. 

Ёслолын үйл ажиллагааны үеэр Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүсээд туршлагатай сайхан хамт олноосоо их зүйлийг сурч, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Өнөбат, О.Даваахүү, М.Цэндмаа, Төв аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.Энх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн прокурорын газрын нягтан бодогч А.Мөнх-Од, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Т.Алтантүлхүүр нарын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны 2 дугаар сарын 05, 10-ны өдөр тус прокурорын газруудад болсон байна.  

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу ёс төртэйгээр зохион байгуулжээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

Санал асуулга