Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Төрийн аудитын газартай хамтран ажиллах санамж бичгийг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан байна.  

Санамж бичгийн хүрээнд орон нутгийн төр, захиргааны байгууллагын төсвийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу явуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, улмаар байгууллага хооронд мэдээллийг түргэн шуурхай солилцож гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Тус газрууд нь дээрх санамж бичгийг 2 дахь жилдээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хэмжээнд санхүүгийн зөрчил буурч, авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, хуулийн хэрэгжилт сайжирсан үр дүн гарсан тул цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллахаар болсон байна.   

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга