Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
СЭТГЭЛ ЗҮЙН БАГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 05 дугаартай албан даалгавар болон Прокурорын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн “Прокурор, ажилтны ажлын арга барил, хандлагыг өөрчлөх, санал, санаачлагыг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах...” зорилтын хүрээнд Дорноговь аймгийн прокурорын газраас албан хаагчдад зориулсан “Сэтгэлзүйн фитнесс” багц сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж “Итгэл, сэтгэл хандлага” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  

Хамтран ажиллах гэрээний дагуу тус төрийн бус байгууллагын тэргүүн, багш Ц.Ундрах “Хандлага таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ” сэдэвт 2 цагийн сургалтыг 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд хамрагдсан байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга