Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОР, МӨРДӨГЧ, ШИНЖЭЭЧИД ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газар болон аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба хамтран 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр зөвлөгөөн зохион байгуулж, 2019 онд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Хамтарсан зөвлөгөөний үеэр шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Д.Ганцэцэг “Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл”, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ч.Энхжаргал “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч нараас гаргаж байгаа зөрчил, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Мядагбадам “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Цолмонгэрэл “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнөөс мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг чадвахижуулахад анхаарч, сар бүр онолын болон практикийн сургалтыг зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга