Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТ ШИНЭЭР ГАРСАН ХЯНАЛТЫН АЖЛЫН АРГАЧИЛСАН ЗААВРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны хэлтэс, тасгийн дарга, ахлахууд болон шийдвэр гүйцэтгэгч нартай 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулж, Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар шинээр батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын аргачилсан заавар”-ыг танилцуулжээ.

Тус прокурорын газрын ахлах прокурор Х.Жанибек шийдвэр гүйцэтгэгч нарт дээрх зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар харилцан ярилцаж, хяналтын ажлын явц, хүндрэл бэрхшээлтэй асуудлаар санал солилцон, үүрэг чиглэл өгсөн байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга