Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.  Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу зохион байгуулж, нийт прокурор, туслах ажилтнууд оролцсон байна.

Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал болон прокурор, ажилчид тангараг өргөсөн туслах ажилтан Б.Урангоод баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч, дурсгалын зүйл гардууллаа.  

Мөн төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны шалгалт өгч тэнцсэн Дархан-Уул аймгийн прокурорын газрын захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан О.Нандинцэцэг, эрүүгийн хэргийн архивч, программист Д.Баяржаргал нарын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тус газарт боллоо.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу ёс төртэйгээр зохион байгуулж,  тангараг өргөсөн ажилтнуудад аймгийн прокурорын газрын хамт олон баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан байна.

 

 

 

     

Санал асуулга