Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨВ

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны шалгалт өгч, тэнцсэн Нийслэлийн  прокурорын газрын туслах ажилтан Г.Шинэтуяа, Г.Билгүүн Д.Рэгзэдмаа, нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа, нягтлан бодогч Х.Саранцэцэг, програмист  Б.Мөнхжаргал  нар 2020 оны 2 дугаар сарын 14ий өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд тангараг өргөсөн ажилтнуудад Нийслэлийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.

                                                                                  НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга