Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАРЬЯА ДҮҮРГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ

Баянгол дүүргийн прокурорын газар Прокурорын байгууллагаас 2020 онд  дэвшүүлсэн “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зорилтын хүрээнд тус дүүргийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн хэлтсүүдтэй хамтран ажиллахСанамж бичиг”-ийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгууллаа.

Тус прокурорын газар нь дээрх байгууллагуудтай 3 дахь удаагаа “Санамж бичиг” байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд жил бүрийн хамтын ажиллагааны цар хүрээ нэмэгдэж тодорхой үр дүн гарсаар байгаа юм. Тухайлбал, нийтийн хэв журам, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн эсрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд онцгойлон анхаарч хамтарч ажилласны үр дүнд хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг зөрчлүүд буурч, хуулийн хэрэгжилт сайжирсан байна.

Харин энэхүү шинээр байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн шалгалтуудыг хамтарч хийх, мэдээлэл солилцох, төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн шүүхэд хэрэг маргааныг хамтран шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийхээр болжээ. 

                      БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Санал асуулга